Deprecated: Non-static method Bitrix\Main\Page\Frame::getUseAppCache() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/tuya/bfm.buryatia.org/bitrix/modules/main/classes/general/main.php on line 3268

Deprecated: Non-static method CAllSite::GetSiteDocRoot() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/tuya/bfm.buryatia.org/bitrix/modules/main/classes/general/main.php on line 531

Deprecated: Non-static method CAllSite::GetSiteDocRoot() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/tuya/bfm.buryatia.org/bitrix/modules/main/classes/general/main.php on line 1411
Жаргалсайхан

Жаргалсайхан

 

ИНФОРМАЦИЯ ОБ АРТИСТЕ

Дэмбэрэлийн Жаргалсайхан
Төр. он     1939 он
Тө. газар     Монгол (БНМАУ)-ын Дорнод аймгийн Дашбалбар сум
Нас бар.     2011 оны 11 сарын 4 (72 насандаа өөд болов)
Үндэстэн     монгол үндэстэн (буриад ястан)
Иргэн     Flag of Mongolia.svg Монгол
Ажил     дуучин
Танил     1956 - 2011 он (55 жил)

Дэмбэрэлийн Жаргалсайхан (1939—2011) — Монголын дуурийн дуучин, жүжигчин.

Гарчиг

    1 Намтар
    2 Уран бүтээл
    3 Хүртсэн цол, шан
    4 Эх сурвалж

Намтар

1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. Мөн 1987-1990 онд МУАХ-ны даргаар ажиллажээ. 1957 онд болсон ДЗО-ны зургадугаар их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж,1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы долдугаар их наадам' 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы наймдугаар их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы есдүгээр их наадамд амжилттай оролцсон.
Уран бүтээл

    “Хурим” жүжгийн Боролдой Дорнод аймагт 1958 онд,
    Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” Хар гэрт хаан 1961 онд,
    Б.Дамдинсүрэн “Тэмцэл” Дандар 1965 онд,
    Д.Лувсаншарав “Хан бүргэд” Насанбат 1966 онд,
    В.Мурадели ”Октябрь” Ленин 1967 онд,
    С.Рахманинов “Алеко” Өвгөн цыган 1969 онд,
    Ш.Гуно “Фауст” Мефистофель 1969 онд,
    Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Рааш 1971 онд,
    А.Бородин “Игорь ван” Кончак 1972 онд,
    Б.Дамдинсүрэн “Мартагдашгуй дөчин хоёр хоног” Хасбаатар 1974 онд,
    Б.Сметан “Худалдагдсан бэр” Кецаль 1974 онд,
    Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” Балган 1976 онд,
    Ж.Россини “Севилийн усчин” Дон Базило 1979 онд,
    С.Гончигсумлаа “Үнэн” Гонгор 1980 онд,
    Дж.Пуччини “Тоска” Тахилч 1981 онд,
    Б.Ямпилов “Шидэт ваар” Галсан 1984 онд,
    Дж.Перголези “Зарц хатагтай” Уберто, мөн найруулсан 1987 онд,
    П.И.Чайковский “Евгений Онегин” Гремин 1988 онд,
    Ц.Нацагдорж ”Үүлэн заяа” Хоролдой өвгөн 1988 онд

Хүртсэн цол, шан

    1969 он — БНМАУ-ын Гавьяат жүжигчин
    1976 он — БНМАУ-ын Ардын Жүжигчин
    1988 он — БНБАУ-ын «Кирил ба Методий» I зэргийн одон
    2006 он — ОХУ-ын БНБурУ-ын Ардын жүжигчин

Эх сурвалж

    urlag.mn — Ардын жүжигчин: Дэмбэрэлийн Жаргалсайхан
    toonto.mn — Мэдээ мэдээсэл. 2011-11-09: Эмгэнэл
Википедиагаас