Эгшиглэн
ИНФОРМАЦИЯ ОБ АРТИСТЕ
“Эгшиглэн” хамтлагийн ахлагч М.Түмэнбаяр: “1991 онд хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүд нийлж хамтлагаа анх байгуулж байсан. Эхлээд “Монгол залуу” нийгэмлэг, “Морин эрдэнэ” чуулга гэж байсан. Дараа нь үйлдвэрчний соёлын төв ордонд 1992 онд орж ажилласан юм. Тэгээд 1993 онд Морин хуурын дөрвөлөөрөө Европын 12 орноор аялан тоглолт хийсэн. ЮНЕСКО-гийн Олон улсын баярын наадамд оролцсон. Үүнээс хойш Германд улсад ажиллаж өнөөдрийг хүртэл 20 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна.
Монголынхоо ардын урлагийг дэлхийн улс орнуудаар сурталчилж явна. Манай хамтлаг нь хоёр морин хуурч, ёочин, нэг эх хуур, бөмбөрчин, хөөмийч, бүжигчин гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Бие даасан “Цацал”, “Гэрэг”, “Говь”, “Монгол ардын аялгуунууд”, “Эгшиглэн” гэсэн таван CD гаргасан. Мөн бусад хамтлагтай хамтарсан таван CD гаргасан даа. Саяхан хамтлагийнхан маань Франц, Итали улсуудад тоглолтоо хийсэн. Би түрүүлээд Монголдоо ирчихсэн байгаа юм. Манай хамтлагийнхан энэ сарын 17-нд Монголдоо ирнэ.
“Монгол Мөхөшгүй” тоглолтод урилгаар тоглохоор болсон доо маш их баяртай байна. Ардын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад том ажил хийж байгаа Сосорбарам гавьяатдаа маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа зохион байгуулж буй хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж байна. Хамтарч тоглох гэж байгаа дүү нартаа амжилт хүсье. Залуу хамтлагууд маань бидний дүү нар л гэсэн үг шүү дээ. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд монгол түмнийгээ уръя даа.
http://news.niigem.mn/content/38657.shtml?selected=8