Deprecated: Non-static method Bitrix\Main\Page\Frame::getUseAppCache() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/tuya/bfm.buryatia.org/bitrix/modules/main/classes/general/main.php on line 3268

Deprecated: Non-static method CAllSite::GetSiteDocRoot() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/tuya/bfm.buryatia.org/bitrix/modules/main/classes/general/main.php on line 531

Deprecated: Non-static method CAllSite::GetSiteDocRoot() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/tuya/bfm.buryatia.org/bitrix/modules/main/classes/general/main.php on line 1411
Болд

Болд

 

ИНФОРМАЦИЯ ОБ АРТИСТЕ

Д.Болд 1986 онд ХБК-ийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа. Тэрээр 2005 онд “Хайрын хүч” цомог гаргаснаар Solo дуучны уран бүтээлээ эхлүүлсэн. “Хайрын хүч”, “440Н2″,”Амьдралын гол дүр”, “Only one” цомгууд болон “Bold Central Stadium”, “Хайрын хүч” DVD-нүүдийг гаргасан. 2006 онд “UB Ра1асе”-д анхныхаа бие даасан “Хайрын хүч” тоглолтоо хийсэн. 2007 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Bold Central Stadium” нэртэй тоглолтоороо 50 мянган үзэгчдийг цуглуулж, их хотын нэгэн үдшийг доргиож байсан. 2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр “В Production” студийг байгуулж, шинэ залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт дуучдын цомог дээр сурталчилгаа, продюсерээр ажиллаж тодорхой хэмжээнд олны танил болгож чадсан.

Дуучин Д.Болд нь одоог хүртэл нийт 250 гаруй дуунуудыг зохиож залуучуудын хүртээл болгосон нь олон удаа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн.

2009 онд “HERO Entertainment”, “В Production” хамтран бүтээсэн “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангид гол дүрд тоглон кино ертөнцөд амжилттай ажилласан. 2010 оноос эхлэн “Монгол Поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгож чадсан. Уг төсөл дээрээ одоо ч ажиллаж цааш нь улам хөгжүүлэхийн төлөө зорьж яваа ба хамгийн сүүлд "Хувцасаа тайчаад шид" хэмээх цомог гаргаад байна.